Засгийн газрын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдрөөс ОХУ-аас нийлүүлдэг байсан 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаа мэдэгдсэн. Тодруулбал, ОХУ-ын нэр бүхий хоёр цахилгаан станцад гэмтэл гарсан, шинээр ашиглалтад оруулах байсан 500 МВт шинэчлэл хийж байсан учир цахилгаан эрчим хүчийг хязгаарлахаас өөр аргагүй болоод байна. Төвийн зургаан аймаг, 150 сум, Улаанбаатар хотын цахилгааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлана. Тиймээс эрчим хүчний салбар өндөржүүлсэн бэлэн байдалд орчихсон байгаа. Нэгдүгээр зэргийн хэрэглэгч буюу эмнэлэг, сургууль, онцгой байдал зэрэг нэн шаардлагатай албан байгууллагуудыг цахилгааны хязгаарлалтад оруулахгүй байх тал дээр онцгойлон анхаарч, төлөвлөгөө боловсруулж байна. Мөн хөлдөлт үүсгэхгүй байх тал дээр анхаарч байгаа" гэв.
| Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ОХУ манай улсад нийлүүлдэг эрчим хүчээ хязгаарласан учир маргаашнаас цахилгаанаа хязгаарлахаас өөр аргагүй боллоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |