Нүүрсний хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал болж байна. Энэ үеэр Т.Аюурсайханы өмгөөлөгч П.Баасанжав үг хэллээ.
Өмгөөлөгчдийн зүгээс гэрч, холбогдогчдын өмгөөлөгчдийн ирцийг бүрэн хангаагүй учир шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг улсын яллагчид тавьж байгаа юм. Харин Улсын яллагчийн зүгээр энэ хэвээр шүүх хурлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэг санал гаргаад байна.
Тэрбээр “Улсын яллагчийн зүгээс гэрчүүд мөрдөн байцаалтын шатанд хангалттай мэдүүлэг өгсөн учраас гэрч оролцуулах шаардлагагүй гэж үзэж байх шиг байна. Бидний хувьд оролцуулах шалтгаан байгаа. Жишээ нь, н.Энх-Амгалан гэрчээс прокурорт мөрдөн байцаалтын шатанд гурван асуудлыг тодруулахаар хүсэлт гаргасан. Гэтэл ганцхан зээлтэй холбоотой асуудлын тодруулж асуугаад бусад асуудлыг нь тодруулахгүй орхисон байсан. Хүсэлтийн хангасан гэж байгаа боловч ажиллагаагаа бүрэн хийгээгүй. Үүнээс болж миний үйлчлүүлэгчийн эрх ашиг хөндөгдөж байна. Хэргийн бодит байдлыг тогтооход хангалтгүй байна” гэв.
| П.БААСАНЖАВ: Гэрчээс бүрэн мэдүүлэг аваагүй учир Т.Аюурсайханы эрх ашиг хөндөгдөж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |