• Өнөөдөр 2024-05-15

Улаанбаатар амьтны хүрээлэн хаалгаа барих болсноо мэдэгдлээ

2023-12-13,   204

            Улаанбаатар амьтны хүрээлэн өнөөдрөөс эхлэн хаагдах болсныг албан ёсоор мэдэгдлээ.

          Энэ тухай Улаанбаатар амьтны хүрээлэнгийнхэн "Анх 2017 онд хүүхэд насныхаа тэнэгхэн мөрөөдлөө биелүүлэхээр хэдэн залуус өдөр шөнө, өглөө оройгүй хөдөлмөрлөсөөр тэр жилийнхээ шинэ оны босгон дээр 12 сарын 29-ний цастай өдөр Улаанбаатар амьтны хүрээлэнгийнхээ үүд хаалгыг хүүхэд багачуудынхаа танин мэдэхүйд зориулан нээж байснаа өчигдөр мэт тодоос тод санаж байна. Цар тахлаас хойш бид байнга шахуу орлогоосоо давсан зардалтай маш олон сар явсны эцэст байрны түрээс, ашиглалтын зардал болон ажилтан албан хаагчдынхаа цалинг тавих ямар ч боломжгүй болсон тул үйл ажиллагаагаа долоо дахь жилийн босгон дээрээ бүр мөсөн зогсоож буй мэдээг дуулгаж байгаадаа үнэхээр харамсалтай байна. Мөрөөдлийг минь биелүүлж, өнөөдрийг хүртэл бидийг дэмжиж, хүнд хэцүү үед хөнгөлөлт үзүүлж зарим тохиолдолд түрээсийн төлбөрөөс бүрэн чөлөөлж байсан түрээслэгчдээ их баярлалаа. Амьтдын амтархан идэх дуртай шинэхэн жимс ногоогоор тасралтгүй хангаж байнга хөөрхөнүүдэд маань бэлэг явуулдаг байсан Organic fruit store европ жимсний бөөний төвийн хамт олондоо баярлалаа. Ар гэрийг маань асаалттай танк шиг хариуцаж байдаг гэр бүлийхэндээ баярлалаа" гэв.

Улаанбаатар амьтны хүрээлэн хаалгаа барих болсноо мэдэгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188