Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-Алтан цом”-ын төлөөх хагас шигшээ барилдааны D хэсгийн хоёрдугаар тойргийн барилдаан Өвөрхангай-Сэлэнгэ аймгуудын дунд өрнөж, Өвөрхангай аймгийн баг 16:9-өөр хоёр дахь ялалтаа авав.
Өвөрхангай аймгийн багт улсын гарди Ц.Бямба-Отгон /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Довчинсэмбээ /1/, улсын харцага Х.Гантулга /4/, улсын харцага Б.Цэдэнсодном /3/ улсын начин Б.Лхагвадорж /5/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /2/ нийт 16 даваа авсан бол Сэлэнгэ аймгийн багт улсын заан Н.Жаргалбаяр /3/, улсын начин Н.Баярбаатар /1/, аймгийн хурц арслан Д.Төрболд /2/, аймгийн арслан Д.Ганбаяр /2/, аймгийн заан С.Оргилбаатар /1/ нийт 9 даваа авлаа. Сэлэнгэ аймгийн баг сэлгээгүй барилдав.
Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Да.Батбаяр, Сэлэнгэ аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Б.Одгэрэл нар ажилласан юм.
Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардлаа.
Ийнхүү Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд түр завсарлаж, 2024 оны 02-р сард гуравдугаар тойргийн барилдаануудаар үргэлжилнэ.Ирэх амралтын өдөр буюу арванхоёрдугаар сарын 16-ны Бямба гарагийн 13:00 цагаас улсын арслан "Босоо" хэмээх Сосорын Шагдарын нэрэмжит Завхан аймгийн Баянхайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно. Барилдах бөхчүүдийг арванхоёрдугаар сарын 14-15-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.
| “Алтан цом”-ын төлөөх барилдаанд Өвөрхангай аймгийн баг хоёр дахь ялалтаа авлаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |