Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн хурлыг зохион байгууллаа. Хурлыг ХХААХҮ-ийн Төрийн нарийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн удирдаж, 2023 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулав. Тус дэд зөвлөлөөс Бизнес эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, журмын өөрчлөлтийг түргэн шуурхай хийх, харьяа байгууллагуудын дэд бүтэц болон мэдээллийн хүртээмжийг сайжруулах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ. Журамд өөрчлөлт орсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авах боломж бүрдэнэ.
Харин зээл авахад барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа аж ахуй нэгжүүд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан баталгаа гаргуулж санхүүгийн дэмжлэгт хамрагдах боломжтой юм байна.
Уг хуралд оролцсон төрийн бус байгууллагын төлөөлүүдийн зүгээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэлийг дэмжиж, Олон Улсын үзэсгэлэн худалдаанд оролцуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй гэрээ байгуулж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар уялдаатай ажиллаж, дэд хөтөлбөр боловсруулах саналыг тавьсан юм.
Уулзалтын төгсгөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ танилцуулав.
| Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |