“Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилтийг хангах Монгол Улсын Засгийн газар-Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хамтарсан удирдах хорооны хоёрдугаар хуралдаан өчигдөр Гадаад харилцааны яаманд болов.
Хамтарсан удирдах хорооны хуралдаанаар НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хэрэгжилтийг
1/Хүний хөгжил, сайн сайхан байдлыг хангах,
2/ Ногоон, хүртээмжтэй өсөлтийг дэмжих,
3/ Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийг дэмжих гэсэн гурван чиглэлээр танилцуулав. Талууд ирэх 2024 онд “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилтийг хангахдаа Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх 12 хурдасгууртай уялдуулах, бүх талын оролцоог хангах, илүү үр дүнтэй хамтран ажиллах шаардлагатай гэж Хамтарсан удирдах хорооны гишүүд үзэв.
НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичигт талууд 2022 оны тавдугаар сарын 20-ны өдөр гарын үсэг зурсан бөгөөд Хамтарсан удирдах хороо нь эл баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих, удирдамжаар хангах, үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэл, бүс нутаг, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан зөвлөмж дүгнэлт гаргах зэрэг үүрэгтэй ажиллаж байна.
| Монгол, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хурал болов |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |