Монгол Улсын и-спортын “IHC” баг "PUBG Mobile"-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох "PUBG Mobile Global Championship 2023” тэмцээний тэргүүн цомыг өндөрт өргөлөө. Дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөн Grand Final шат гурван өдөр үргэлжилж “IHC” багын ялалтаар өндөрлөлөө.
Тус дэлхийн аваргын тэмцээнд Монголын “IHC” баг 142 оноогоор тэргүүн байрт, дэд байрт 138 оноогоор "Stalwart Esports" баг, "4Merical Vibes" баг 127 оноогоор дөрөвдүгээр байрт шалгарсан юм.
Дэлхийн аваргын цомыг өргөсөн “IHC” баг нь өмнө нь “Zeus” нэрээр үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. Alex, Godless, Zyol, DEMO, Abely гэсэн таван гишүүнтэйгээр энэ удаагийн тэмцээнд оролцсон бөгөөд “IHC” багийг анх С.Ундрах үүсгэн байгуулжээ.
Undaak
Сүхбаатарын Ундрах нь PUBG Mobile тоглогч байсан бөгөөд одоо “IHC ESPORTS” компанийн гүйцэтгэх захирал юм. Тэрбээр өмнө нь 2018 оноос эхлэн “Zeus” багийн тоглогч байсан бөгөөд 2019 онд “IHC” багт харьяалагдах болжээ.
Zyol
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний MVP буюу үнэ цэнтэй тамирчнаар шалгарсан Zyol буюу Баярцэнгэлийн Золбоот нь 2005 оны нэгдүгээр сарын 27-нд төржээ. Тэрбээр “IHC” багт 2021 оны арванхоёрдугаар сарын 7-нд нэгджээ.

Abely
Нямлхагвагийн Дулаанжаргал нь 1999 оны аравдугаар сарын 25-нд төржээ. Тэрбээр “Zeus” багт 2020 оны хоёрдугаар сард нэгдэж байжээ.

DEMO
Батхуягийн Батбагана 2021 оны гуравдугаар сард анх “SEAL” багт нэгдэж байжээ. Тус багаас 2022 оны тавдугаар сард гарч “IHC” багт нэгдсэн юм. Тэрбээр 2001 оны хоёрдугаар сарын 7-нд төржээ.
.jpg)
Godless
Баатархүүгийн Билгүүн нь 2021 оны нэгдүгээр сард “Zeus” багийн тоглогч болж байжээ. Ингээд мөн оны арванхоёрдугаар сараас “IHC” багийн тоглогч болсон байна. Тэрбээр 2004 оны есдүгээр сарын 27-нд төржээ.

Alex
Хатанбаатарын Хүсэлбаатар нь өмнө нь “Zeus” багийн гишүүн байсан бөгөөд 2005 оны гуравдугаар сарын 1-нд төржээ.

| ТАНИЛЦ PUBG Mobile Global Championship 2023 тэмцээний ялагчаар тодорч 435000 ам.долларын шагнал хүртсэн IHC баг |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |