Энэ талаар Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Отгонбаатар “Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2023 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн байлдагч өглөө хоолонд орох үедээ "Халуурч байна" гэх шалтгаанаар цэргийн байрандаа үлдсэн байна. Улмаар цэргийн байрны зүүн хойд хэсэгт өндрөөс унасан байдалтай олдсоныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд, Гэмтэлийн эмнэлэгт хүргэсэн. Одоогийн байдлаар хугацаат цэргийн албан хаагчийн биеийн байдал хүнд байна. Тухайн цэргийн албан хаагч нь цэргийн байрны гурван давхарт байрлах сургалтын танхимын цонхоор үсэрсэн нь камерын бичлэгээр тогтоогдсон. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж байна. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдлын хэлтэс, Дотоодын цэргийн штабын Дотоод хяналтын хэлтсээс хамтарсан албаны шалгалтыг тус ангид зохион байгуулж байна. Ангийн болон Дотоодын цэргийн штабын зүгээс эмнэлгийн байгууллагатай хамтран албан хаагчийн эмчилгээ үйлчилгээтэй холбоотой дэмжлэг туслалцааг үзүүлэн ажиллаж байна. Уг асуудалтай холбогдуулан ангийн удирдлагын зүгээс харамсаж байгаагаа илэрхийлж байна” гэв.
| ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБ: 05 дугаар ангийн албан хаагч цэргийн байрны гурван давхрын цонхоор үсэрсэн нь тогтоогдсон |
|
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |