• Өнөөдөр 2025-05-09

Автомашин хулгайлдаг 17-19 насны бүлэг этгээдүүдийг саатуулжээ

2023-12-07,   516

             Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн сард гудамж талбай, орон сууцны ил зогсоолд байрлуулсан олон тооны тээврийн хэрэгслийг удаа дараагийн үйлдлээр хулгайлсан “П” нарын нэг бүлэг дөрвөн этгээдийг баривчилжээ.
Эрүүгийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслүүдийг олж тогтоон хохирогч нарт хүлээлгэж өгчээ. Бүлэг этгээдүүд нь 17-19 насныхан бөгөөд дөрвүүлээ тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байсан байна. Автомашинаа асаалттай, онгорхой орхихгүй, үнэ цэнтэй эд зүйлс дотор нь үлдээхгүй байх, хамгаалалттай, хяналтын камертай, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж байх, сэжигтэй хүн, үйлдлийг шуурхай мэдээлж эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Автомашин хулгайлдаг 17-19 насны бүлэг этгээдүүдийг саатуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188