Сайн ноён Хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын түүхт 100 жилийн ой ирэх 2024 онд тохиож байна. Түүхэн ой тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутгийн зөвлөл санаачлан Сумын засаг даргын тамгын газартай хамтран Улаанбаатар хотод сурч, ажиллаж, амьдарч байгаа нутгийн иргэддээ зориулан "Хүн нутагтай нутаг сүлдтэй” шашин соёлын цэнгүүн үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
Шинэ-Идэр сумын Түүхэн товчоон:
1725 оны үеэс Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны харъяа Их баг
1923 онд Цэцэрлэг мандал уулын аймгийн Чандмань-Өлзийт далайн хошууны Их баг
1923 онд Их баг – ийг Цохиот сум
1924 онд Цохиот сумыг Цэцэрлэг мандал уулын аймгийн Чандмань-Өлзийт Далайн хошууны Чандмань сум.
1931 онд Архангай аймгийн Чандмань сум
1942 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Чандмань сум
1956 онд Хөвсгөл аймгийн Шинэ –Идэр сум болжээ.

Монгол улсын хөдөлмөрийн баатар Чойнорын Түчин, Базарын Ширэндэв, Дэчингүнсэн Туваанжав, Бираагийн Чимэд, Монгол улсын ардын багш Бираагийн Чимэд, Жигжидийг Нямжав тэргүүтэй олон арван гавьяат эрдэмтдийн өлгий болсон нутаг.
Тус арга хэмжээ 2023 оны 12 дугаар сарын 07 буюу билгийн тооллын өвлийн эхэн сарын "Зулын 25”- ний билэгт сайн өдөр 15 цагаас Улаанбаатар театр-т болно.

Шинийн саран дэлгэрсэн
Шинэ-Идэр нутаг минь
Сэрүүн сайхан хангайдаа
Шигтгээ мөнгөн дагина билээ
Хаа ч явсан нутаг амьтай халуун сэтгэлтэй зон олны минь үргэлжлэл Улаанбаатар хот дахь Шинэ-Идэрчүүд минь ээ.
Төрсөн нутгаасаа төрөн гарсан эрдэм төгөлдөр лам нар буян хишгийн даллага уншин хамтаар буянаа хурааж, нутгийн зон олонтойгоо уулзан учирч сэтгэл дүүрэн жаргалыг хамтдаа мэдэрцгээе.
Мэдээллийг 88096786,88104359 утсаар авна уу

| Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын түүхт 100 жилийн ой 2024 онд болно |
|
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |