• Өнөөдөр 2025-04-25

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТСЭЭС ИРГЭД, ЖОЛООЧ НАРЫГ ХУРДАА ТОХИРУУЛЖ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА

2023-06-23,   204

 

 Зам тээврийн осол, хэргийн улмаас иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах зорилгоор Цагдаагийн байгууллагаас "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аяныг зохион байгуулж байна. 
       Энэ оны эхний 5 сарын байдлаар  зам тээврийн ослын улмаас 195 хүн амь насаа алдсан байна. Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд зам тээврийн ослоор 4593 хүн амь насаа алдсан.
      Иймд аялал жуулчлалын улирал эхэлж орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэл хотоос дамжин өнгөрөх замуудад зөөврийн хурд хэмжигч ашиглан хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. 
     Иргэд, жолооч та бүхэн холын замд явахдаа хурдаа тохируулан явж хайртай гэр бүлээ хамгаалаарай. 

 


ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТСЭЭС ИРГЭД, ЖОЛООЧ НАРЫГ ХУРДАА ТОХИРУУЛЖ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188