• Өнөөдөр 2025-05-10

ЗУРХАЙ: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдоно

2023-12-05,   280

Аргын тооллын: 2023 оны арванхоёрдугаар сарын 5-ны мягмар гараг
 
Наран ургах шингэх: 08:24-17:00
 
Үс засуулбал: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Харин туулай, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
 
-Билгийн тооллын 23, улаагчин тахиа өдөр, бага морь-10 одтой, уул суудалтай, нэг цагаан мэнгэтэй, арвидахын барилдлагатай өдөр. 
 
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 8:24-17:00 
 
-Өдрийн сайн цаг: Туулай, хонь, тахиа, бар болой.
 
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Харин туулай, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой. Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
 
-Могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, харин туулай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
 
-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлд шүтээнд орших болой.
 
-Могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
 
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүнэ. Харин нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, их хэрэг үүсгэх, ном унших, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, худаг малтах, мал худалдах, нүүдэл хийх, хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, арилжаа наймаа хийх,  эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй.

ЗУРХАЙ: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188