Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан Тавантолгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс айл өрхүүдийг угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэрэмжлүүлэх ажлыг Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар, Экологийн цагдаагийн газар, Улаан загалмайн нийгэмлэг, Дүүргүүдийн засаг даргын тамгын газартай хамтран 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа.
Ажлын хэсэг нийслэлийндолоон дүүргийн гэр хорооллын 100 гаруй хорооны 49,978 өрхөд хүрч ажилласан бөгөөд зуух, пийшингийн битүүмжлэлийг сайжруулах, янданг тогтмол хөөлөх талаар тусламж үзүүлж, зөвлөгөө хүргэсэн байна. Мөн шахмал түлшийг зөв хэрэглэх аргын тухай болон угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглах зааврын талаар айл өрхүүдэд дахин мэдээлэл хүргэж угаарын хийн эрсдэлээс сэрэмжлүүллээ.
Нийт 50 мянга орчим айл өрхөд хүрч ажиллахад тэдгээрийн 15 мянга 500 гаруй айл нь угаарын хийн мэдрэгчээ ажиллуулаагүй байжээ. Мөн 22 мянга 300 гаруй айл өрх угаарын хийн мэдрэгчгүй (эвдэлсэн, гээж үрэгдүүлсэн) байсан байна. Яндан, зуухны битүүмж алдагдалтай өрх 2 мянга 200 гаруй байжээ. Эдгээр тоо нь угаарын хийн эрсдэл гэр хорооллын айл өрхүүдэд олон мянгаараа байгааг илтгэнэ.
Угаарын хийн аюул бол байгалийн гамшиг шиг давагдашгүй хүчин зүйл биш. Энэ бол урьдчилан сэргийлж болдог эрсдэл юм. Тиймээс сонор сэрэмжээ дээшлүүлж, хариуцлагатай амьдарч, гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалахыг Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс анхааруулж байна.
| УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧЭЭ АЖИЛЛУУЛААГҮЙ 15,500 ГАРУЙ АЙЛ БАЙЖЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |