Сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээнд “Дуугүй болгох нь хэнд ашигтай вэ, Махны машин, Витамин зарсныг шалгаж байна” зэрэг бодит нөхцөл байдлыг гуйвуулсан мэдээллийн цувралаар нийтлэх мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулиар хүлээсэн чиг үүргээ гүйцэтгэж байгаа алба хаагчийн талаар өөрт нь мэдэгдэхгүй бичлэг хийх, олон нийтэд “Сэтгүүл зүйн эрх чөлөөг мөрдөн шалгаж байна” гэх мэтээр ташаа ойлголт түгээж байгаатай холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газар дараах мэдэгдлийг гаргажээ.
Цагдаагийн байгууллагаас иргэн Ө гэх хувь хүнд холбогдуулан иргэн хуулийн этгээдээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг анх 2022 оны долдугаар сарын 20-ны өдөр гаргасан бөгөөд холбогдох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж байна. Энэ хугацаанд 2023 оны зургадугаар, долдугаар, есдүгээр, аравдугаар сард иргэн хуулийн этгээдээс гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдол мэдээллүүд нэмэгдэж ирсэн. Өнөөдрийн байдлаар иргэн Ө-д холбогдуулан шүүхийн ерөнхий зөвлөл болон бусад иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу олон нийтийн цахим сүлжээнд илт худал мэдээлэл тараасан, мөрдөн байцаалтын нууц задруулсан., бусдын эд хөрөнгийг авахаар занал хийлэх зэрэг эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг шинжтэй үйлдлүүдийг шалгаж байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эмээлт орчимд мах боловсруулах үйл ажиллагаа явуулдаг гадаадын ААН-ээс баримт мэдээлэл тараахаар заналхийлж өндөр үнийн дүн бүхий эд хөрөнгө авсан. Мөн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхдээ Гаалийн ерөнхий газрын ажилтан Т,Б нартай хуйвалдан хууль бусаар оруулж ирсэн байж болзошгүй, хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээлэл тараасан зэрэг эрүүгийн хэрэгт шалгагдаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр шүүхийн өмнө тэгш байтал иргэн Ө-г Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас гурван удаа, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас дөрвөн удаа, Мөрдөн байцаах албанаас таван удаа харилцаа холбооны хэрэгсэл болон дуудах хуудсаар нийт 12 улаа мэдүүлэг авахаар дуудсан боловч хүндэтгэг үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Цаглаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд “Сэтгүүл зүйн салбар” огт хамааралгүй, зөвхөн иргэн, хуулийн этгээдийн гомдлоор хувь хүнийг шалгаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэв.
.jpg)
| ЦЕГ: Цагдаагийн байгууллага иргэн Н.Өнөрцэцэгээс мэдүүлэг авахаар нийт 12 удаа дуудсан ч ирээгүй |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |