Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат “Цасан вальс” нэртэй шинэ уран бүтээлээ гаргалаа. Түүний энэ удаагийн уран бүтээл шинэ жилийн баярыг илүү мэдрүүлж, баяр хөөр өгөхөөр бүтээгджээ. Тэрбээр уран бүтээлийнхээ талаар цахим хуудаснаа “Би хамгийн дуртай баяртаа зориулж шив шинэхэн шинэ жилийн Цасан Вальс аа хуучин оноо үдэж амжилт бүтээлээ тэмдэглэж буй бүх хүмүүстээ зориулж хайр шингээн бичлээ, олон зуун хүний сэтгэл, хүч хөдөлмөрөөр бүтээлээ” хэмээжээ.
Б.Чинбат бага ангидаа “Баавгайн явдал”, “Морины төвөргөөн” зэрэг хөгжмийн аязыг зохиож байжээ. Наймдугаар ангид байхдаа “Ая зохиогч хүүхдүүдийн улсын уралдаан”-д “Хангайн дуу” бүтээлээрээ оролцож шагнал авч байж. 1993 онд "Никитон" хамтлагийн гишүүн болжээ. Тэрбээр АНУ-д ажиллаж амьдарч байхдаа "Металлика", "U2", Алишиа Кейс, Арета Франклин, Стиви Вондэр, Пийбо Брайсон зэрэг уран бүтээлчидтэй нэг тайзнаа тоглож, дуучин Арета Франклины төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагчаар ажиллаж байв. Мөн нүүдлийн цирк болох "Ringling Bros and Barnum & Bailey Circus"-д хөгжмийн зохиолчоор ажиллаж байжээ.
| Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын шинэ уран бүтээл “Цасан вальс” |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |