Улсын Их Хурал (УИХ)-ын чуулганы 2023.11.23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
Мөнгөний болон макро зохистой бодлогын хүрээнд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг дунд хугацаанд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ. Инфляцыг онилох мөнгөний бодлогын тогтолцоог бэхжүүлж, үр нөлөөг нэмэгдүүлэх хүрээнд шаардлагатай дэд бүтэц, нөхцөлүүдийг сайжруулна. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, ажлын байр нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бизнесийн зээлийг нэмэгдүүлэх, хэрэглээний зээлийн хэт өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авна. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн уян хатан тогтох зарчмыг баримтална. Макро-санхүүгийн харилцан нөлөөг харгалзан, санхүүгийн системд эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой оновчтой хослуулан хэрэгжүүлнэ.
Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, банкны салбарын тогтвортой өсөлтийг хангана. Банкнуудын зохистой засаглалыг сайжруулж, эрсдэлийн удирдлагыг оновчтой болгох хүрээнд банкны үйл ажиллагаанд учирч болзошгүй голлох эрсдэлүүдийг дотооддоо үнэлэх тогтолцоог бүрдүүлнэ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана. Банкнаас жижиг, дунд бизнест олгосон зээлийг ангилах, ангилал дээшлүүлэх, түүний бүтцийг өөрчилж, дахин санхүүжүүлэх зохицуулалтыг эрсдэлд суурилсан хяналт шалгалтын зарчимд тулгуурлан уян хатан болгох ажлыг судлан шийдвэрлэнэ.
Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институтийг бэхжүүлэх хүрээнд хил дамнасан худалдааны цахим төлбөр, тооцоо болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжиж, төлбөрийн системийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ. Их өгөгдлийн хүрээнд ногоон, тогтвортой санхүүжилтийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийн хөгжлийг дэмжин ажиллана. Тогтвортой хөгжлийн зорилтын таксономид органик хүнсний тариалалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тодорхой тусгаж, төрийн дэмжлэгтэй хэрэгжиж буй зээл, санхүүжилтийн хөтөлбөрүүдийн багцын тодорхой хэсгийг тухайн таксономитой уялдуулан ногоон, тогтвортой зээл гаргадаг болох чиглэлээр санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллана. Олон нийтийн санхүү, эдийн засгийн талаарх боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлнэ. Банкны салбарын эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлж, зээлийн мэдээллийн зохицуулалтыг боловсронгуй болгоно.
Түүнчлэн, Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын дагуу Орон сууцны ипотекийн хөтөлбөрийг Засгийн газар шилжүүлэн авах хүртэлх хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж, зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх, Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд олгох зээлийн нийт эх үүсвэрийг нийслэл, орон нутагт тэгш хүртээмжтэй хуваарилж ажиллахыг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороонд тус тус даалгав.
| Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа |
|
2026-03-03 17:00:00
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-03 14:49:31
Дүүжин замын тээврийн төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
2026-03-03 11:15:18
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1735 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-03 10:52:10
Х.Алимаа дэлхийн зургаан их марафоноос “Зургаан од” медаль хүртжээ
2026-03-03 10:33:15
Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ
2026-03-03 09:53:00
МУБИС-ийн БТС-ийн “Судлаач-Оюутан-2026” эхэллээ
2026-03-03 07:20:00
МАК” компани “Энх-Мэнд” үндэсний хөтөлбөрийг 21 аймаг хэрэгжүүлнэ
2026-03-03 07:10:00
БОДОЛ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛАХ МӨЧ…
2026-03-03 07:00:00
“60 ТЭРБУМ”, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ЯЛЛАГДАГЧИД УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭХЭЭР МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-03-03 07:00:00
Ц.БЯМБАЖАВ: ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ ХАНАН ДЭЭРЭЭ СИЙРҮҮЛЧиХЭЭД ЭХ ОРНООРОО БАХАРХАЖ БАЙГАА ГЭР БҮЛҮҮДИЙГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН
2026-03-03 07:00:00
Ж.БАЯНМӨНХ: Бусдад туслахын тулд илүү ихийг судалж, мэдэх, суралцах шаардлага урган гарсан
2026-03-03 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2026-03-03 07:00:00
ХОВДОД Б.ПҮРЭВДОРЖИЙН “ХААНЧЛАЛ” ЭХЭЛЖЭЭ
2026-03-03 07:00:00
ОХУ-д суралцагч Монгол оюутны чуулга уулзалт болжээ
2026-03-03 00:00:00
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |