
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монголбанк, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улс дахь БНСУ-ын Элчин сайдын яам, МҮХАҮТ хамтран “Монгол-Солонгосын хамтын ажиллагаа: Өнөө ба ирээдүй” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.Эрдэм шинжилгээний хурлыг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин нар үг хэлэв. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын даргын илгээлтийг УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан уламжилж, оролцогчдод танилцуулав.
Бүгд Найрамдах Солонгос Улс болон Монгол Улсын хамтын дипломат харилцаа 1990 оны 3 дугаар сарын 26-аас эхэлсэн бөгөөд 1990 онд 2.7 сая ам.доллар орчим байсан хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын дүн 2022 оны эцсийн байдлаар 464 сая ам.доллар болж нэмэгдээд байна. Энэ тоо баримтаас манай хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа ямар хэмжээнд өргөжин тэлж буйг тодорхой харж болно гэдгийг оролцогчид онцолж байв.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр “Монгол Улс, БНСУ-ын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн хамтын ажиллагааны боломж”, БНСУ, “Монгол Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах боломж”, “Хөдөө аж ахуй, нийгмийн хамгаалал, хүмүүн капиталын хөгжлийн чиглэлээрх хамтын ажиллагаа”-ны өргөн боломжуудын талаар судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн хурлын үеэр БНСУ-ын зүгээс газрын ховор элемент, хүлэмжийн хийг бууруулах, технологийг нэвтрүүлэх талаар хамтран ажиллах санал, санаачилгыг дэвшүүлэв.
Үүнээс өмнө Монголбанкнаас санаачлан “Монгол, Оросын хамтын ажиллагаа 100 жилд”, "Монгол-Японы хамтын ажиллагаа 50 жилд", "Монгол-Америкийн хамтын ажиллагаа 35 жилд", "Монгол-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны эрдэм шинжилгээний хурал"-уудыг тус тус зохион байгуулж байсан юм. Дээрх Олон улсын эрдэм шинжилгээний хурлууд нь Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тулгамдаж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд судлаачдын байр суурь, санал зөвлөмжүүдийг сонсох, улмаар цаашдын төрийн бодлогод тусгахад хувь нэмэрээ оруулж байдгаараа өндөр ач холбогдолтой юм.
| Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны эрдэм шинжилгээний хурал боллоо |
|
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийхгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |