“ONDO” компанийн үүсгэн байгуулагчид хэрэглэгчдэдээ эзэмшлийн хувьцаанаасаа бэлэглэх талаараа хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ үеэр "ONDO" компанийн Гүйцэтгэх захирал Б.Мандуул "“ONDO” компанийн үүсгэн байгуулагчид хувьцаанаасаа үнэнч хэрэглэгчдэдээ бэлэглэхээр болсон. Энэ нь Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа сайн жишээ. Монгол Улсад харилцаа холбооны салбар хөгжөөд таван үүрэн телефоны компанитай болсон. Тэдний нэг нь “ONDO” компани юм. Энэхүү компани нь Монголд анх удаа хамтын өмчит компани болохоо зарлаж байна. Хэрэглэгчидтэйгээ хамтраад үнэ цэнийг бүтээнэ гэсэн үг юм. Бид орон нутаг гэхгүйгээр дэлхийн аль ч улсаас дуудлага хийх боломжийг бий болгосон.
"ONDO"-гийнхон өмчийн эздийг олон болгох шийдэл, тогтолцоог бий болгохоор зорин ажиллаж байна. Өмчтэй иргэд олон болсноор давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийн сүлжээг тасалж, монгол залуус хамтдаа эдийн засгийг хөгжүүлж чаддаг, өмчийнхөө эзэн болж чаддаг гэдгийг харуулахыг зорьж байна.Өнөөдөр Монголын эдийн засаг уул уурхайгаас бүрэн хамааралтай байсаар байна. Ялангуяа экспортын орлогын 90 гаруй хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Эдийн засгийг солонгоруулах тухай бид олон жил ярьж ирсэн боловч солонгорч чадаагүй л байгаа. Эдийн засгийг солонгоруулж чадах салбар юу байж болох вэ гэдэг асуулт бидний өмнө тулгарч байна. Далайд гарцгүй, газар зүйн байршлын хувьд зарим талаар хүндрэлтэй манай улсын хувьд орон зай, цаг хугацаанаас үл хамааран дэлхийд далайцтай гарч ирж болох салбар бол технологи юм. Технологийн хөгжлийн тусламжтайгаар дэлхий ертөнц маш хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлттэй бид хэрхэн хөл нийлүүлэн алхах вэ. Монголын баялгийг бид зөвхөн газар доорх баялгаар төсөөлж болохгүй. Хамгийн үнэ цэнтэй баялаг бол Монгол хүний оюун ухаан түүгээр бүтээгдэх бүтээл юм. Хэрэв бид эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллаж чадах юм бол Монгол хүний оюун ухааны бүтээлийг дэлхийд гаргаж чадах юм.

Цахиурын хөндийн өндөр бүтээмжтэй байдаг нэг гол шалтгаан нь бүх хүнийг компанийнхаа эзэн нь болгож чаддагт оршдог. Өөрөөр хэлбэл та нэг газар ажилд орсон л бол тэр компанийн хувьцаа эзэмшигч, эзэн нь болно гэсэн үг. Ингэснээр бүгдээрээ адилхан хүсэл мөрөөдөлтэй, адилхан зорилготой, адилхан итгэл үнэмшилтэй болж багаараа амжилтад хүрдэг. "ONDO"-гийн тухайд үүнтэй адилхан зарчмыг баримталдаг. Гэхдээ энэ удаад бүүр олон хүнд өөрсдийн хүсэл мөрөөдлийг хүргэе гэж зорьсон. Судалгаанаас харахад дэлхийн томоохон технологийн компаниуд компанийнхаа өгөөжийн дийлэнх хэсгийг хамт олон, ажилтнууддаа өгдөг байна. Энэ нь өөрөө сайн жишиг. Харин ONDO-гийн хувьд энэ сайн жишиг дээр үндэслээд компанийнхаа үнэ цэнээс хэрэглэгчидтэйгээ хуваалцдаг хамтын өмчит эдийн засгийн тогтолцоог нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ юм. Дэлхий дахин энэ хамтын өмчит буюу тухайн баялаг үнэ цэнийг бүтээхэд оролцогч тал бүхэн хувь хүртдэг хамтын өмчит эдийн засаг гэдэг ойлголт руу шилжиж эхлээд байна. Монгол улс энэ жишгээс багагүй хоцорч байгаа. Тиймээс Монголд бизнесийн соёлыг дараагийн шатанд гаргах, дэлхийн түвшинд хөл нийлүүлэхийн тулд хамтын өмчит эдийн засаг бүхий "ONDO" компанийг бүтээнэ" гэв.
.jpg)
| Б.МАНДУУЛ:"ONDO" компанийн үүсгэн байгуулагчид үнэнч хэрэглэгчдэдээ хувьцаанаасаа бэлэглэнэ |
|
ГАНДАНГИЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН Г.САМПИЛНОРОВЫН НЭГ ӨДӨР
2026-04-24 08:04:28
Чөлөөт бөхийн “U15”, “U20” улсын аварга хоёр дахь өдөр эхэллээ
2026-04-24 08:02:49
Г.Монголжин "САНЬЯА-2026" элсний наадмаас хүрэл медаль хүртэв
2026-04-24 07:10:00
СУРРОН, СОГТУУЧУУДААР ДҮҮРЭН УЛААНБААТАРЫН ШӨНӨ
2026-04-24 07:00:00
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ВАЛЮТ ХОВОРДОЖ, "НАЙМАН ШАРГА" НАМ ГҮМ БАЙНА
2026-04-24 07:00:00
132, 134 ДҮГЭЭР УСНЫ ХУДГААС ТЭМДЭГЛЭСЭН МИНЬ
2026-04-24 07:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-04-24 07:00:00
ШҮҮГДЭГЧ М: ДЭРСЭН ДОТОР ХОЁР ХУРУУ ХЭМЖЭЭТЭЙ ТАРВАГАНЫ ХАР ТОЛГОЙ ЦУХУЙГААД БАЙХААР НЬ БУУДЧИХСАН ЧИНЬ ХҮН БАЙСАН
2026-04-24 07:00:00
ДЭЛБЭРЭЛТИЙН ДАРААХ ХАШХИРААН
2026-04-24 07:00:00
Х.НЯМБААТАР: Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
2026-04-23 11:44:27
ХОРИОД ЖИЛ НОМЫН ХУДАЛДАА ЭРХЭЛЖ ГУРВАН ХҮҮХДЭЭ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРГАСАН А.БАЙГАЛЬМАНДАХ
2026-04-23 08:44:12
У.Нямхүү “Нүүдлийн мал аж ахуйн отор нүүдэл” симпозиумд илтгэл тавилаа
2026-04-23 08:31:32
"САНЬЯА-2026" элсний наадмын нээлт боллоо
2026-04-23 08:10:38
ИРГЭД ҮНИЙН ӨСӨЛТӨД “ӨРЦЛҮҮЛЖ”, ХҮНСНИЙ ЗАХУУД ХҮНГҮЙДЭЖ БАЙНА
2026-04-23 07:52:56
УЛААНБААТАР ХОТЫН ХАМГИЙН ЭРТ БОСДОГ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ
2026-04-23 07:08:37
Г.МЯГМАРРАГЧАА: ХАЛИУН БУГА АГНАСАН ЭТГЭЭДИЙГ СҮҮЛИЙНХЭЭ МАХЫГ БОГЦОНДОО ХИЙЖ БАЙХАД НЬ ОЧТОЛ ХУТГА БАРИАД, УЛАНГАСАН ДАЙРЧ БАЙЛАА
2026-04-23 07:00:00
ҮРТЭЙ, ҮНДЭСТЭЙ БОЛГОНЫГ ХАМГААЛАГЧДЫН ХАВАР
2026-04-23 07:00:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-04-23 07:00:00
2026-04-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |