Цахим сүлжээнд шатахуун нөөцгүй болсон талаар мэдээлэл түгээд байгаа билээ. Мэдээллийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын мэргэжилтэн н.Мөнхжаргалаас тодрууллаа.
Тэрбээр “Шатахуун тасалдалгүй орж ирж байгаа. Хориг нь цуцлагдсан. Тээвэрлэлт, түгээлт дээр жаахан удах асуудал гарч байгаа байж магад. Бусдаар хилээр ямар нэгэн асуудалгүй орж ирэх ёстой хэмжээгээрээ орж ирж байгаа. Шатахууны нөөцийн талаарх нэгдсэн мэдээлэл арваннэгдүгээр сарын 28-ны өдөр гарна” гэв.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд нийт 84,085 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 авто бензин 2,365 тонн, АИ-92 авто бензин 28,168 тонн, АИ-95 авто бензин 5,467 тонн, Дизель түлш 42,699 тонн үлдэгдэлтэй буюу А-80 авто бензин 14 хоног, АИ-92 авто бензин 23 хоног, АИ-95 авто бензин 27 хоног, Дизель түлш 19 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.
Бүсийн Хувьд авч үзвэл Баруун бүс 6,593 тонн, Хангайн бүс 4,178 тонн, Төвийн бүс 13,794 тонн, Зүүн бүс 3,476 тонн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байна.
Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 2,135.7 мян.тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон ба үүнээс: А-80 авто бензин 20.5 мян.тонн, АИ-92 авто бензин 606.6 мян.тонн, АИ-95/98 автобензин 17.9 мян.тонн, Дизель түлш 1,168.0 мян.тонн, ТС-1 /онгоцны түлш/ 53.5 мян.тонн, Жет А-1 түлш 42.9 мян.тонн, бусад бүтээгдэхүүн 226.0 мян.тонн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.
| н.МӨНХЖАРГАЛ: Шатахууны нөөц хэвийн, тасалдалгүй орж ирж байгаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |