• Өнөөдөр 2025-05-10

ЦЕГ: Сургуулийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа иргэний биед халдсан тохиолдолд 100 мянган төгрөгөөр торгоно

2023-11-25,   723

              Олон нийтийн цахим сүлжээнд иргэний цахим хаягаас энэ сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 53 дугаар цэцэрлэгийн урд замын явган хүний гарц орчим “Сургуулийн Эргүүл”-ийн үүрэг гүйцэтгэж байсан иргэний биед халдсан бичлэг нийтлэгджээ.
 
        Иргэн Н-ийн энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр торгох хариуцлага тооцохоор ажиллаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

ЦЕГ: Сургуулийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа иргэний биед халдсан тохиолдолд 100 мянган төгрөгөөр торгоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-25 23:52:48
    Maral: Ter balai awgai tgd uhaarah uu? Uhaarhaargvi debil gar bna lee shd
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188