Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд ногоон байгууламж, 3х3 сагсан бөмбөгийн талбайтай бичил цэцэрлэгт хүрээлэн бий. Энэхүү талбайг хог хаягдлаар дүүрсэн жалга байсныг цэвэрлэн тэгшилж, дүүргийн төсвөөр явган болон дугуйн зам, сүүдрэвч, сагсан бөмбөгийн 3х3 талбайтай болгон тохижуулж, автомашингүй гудамж болгосон нь оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газар болжээ.
Баянзүрх дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн талбай 33-ыг байгуулахаар төлөвлөснөөс 31-ийг бариад буй. Ирэх онд үлдсэн хоёрыг нь байгуулахаар төсөвт суулгажээ. Мөн иргэдтэй нөхөрлөл байгуулж, цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцуулсан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Баянзүрх дүүрэг 435 мянган хүн амтай, нийслэлийн хамгийн том дүүрэг. Гэр хорооллын өрхийн тоо ч энэ хэрээр олон байгаа. Иймээс Сэлбэ, Дамбадаржаа, Дарь-Эх, Цайз, Шар хад дэд төвийн зарчмыг нийслэл цаашид үргэлжлүүлэхээр төлөвлөлт хийж буй. Ирэх жил Сэлбэ дэд төвд 12 мянган айлын орон сууцны иж бүрэн хороолол байгуулахаар бэлтгэл ажлыг эхлэх гэж байна. Ажлын зураг, ТЭЗҮ-ийг боловсруулах олон улсын нээлттэй тендер зарлана. Ирэх жилээс барилгын ажил эхэлнэ. Мөн зөвхөн дэд төвийг хүлээлгүйгээр төвийн инженерийн шугам сүлжээ явах боломжгүй өндөрлөг газруудад НОСК-ын туршиж буй “Hyabrid house” орон сууцны төслийг Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа ипотекийн одоогийн нөхцөлтэй уялдуулах чиглэлээр судалж үзэх хэрэгтэй. Нийслэлийн зүгээс дэд бүтэц талаас нь дэмжлэг үзүүлэх боломжтой” хэмээлээ.
Мөн тэрбээр гэр хорооллыг орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулахаар жилд хамгийн их санаачилга гаргаж ажилласан, үр дүн гаргасан дүүргийн нийслэлд татан төвлөрүүлдэг орлогын хэмжээг бууруулах урамшуулал олгох боломжтой гэдгийг дурдав.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх Шар хад дэд төвийг түшиглэн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг байгуулахаар газар чөлөөлсөн ч тус дэд төвийн ажил явахгүй, зураг төсөл дуусаж байгаа гэдэг хариу өгдөг. Иймээс үүнд анхаарал хандуулахыг хүслээ. Баянзүрх дүүргийн зүгээс гэр хорооллын айлуудыг хашаандаа 10 мод тарих уриалга гаргасан нь ажил хэрэг болж байгааг мөн онцолж байв.
| Гэр хороололд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулан тохижуулжээ |
|
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |