• Өнөөдөр 2025-05-10

ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин ирнэ

2023-11-24,   507

Аргын тооллын: 2023 оны арваннэгдүгээр сарын 24, баасан гараг
 
Наран ургах шингэх: 8:10-17:06
 
Үс засуулбал: Үс засуулбал өвчин эмгэг ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
 
Барилдлага: Үл тохирохын барилдлагатай өдөр
 
Билгийн тооллын шинийн 12, улаан нохой өдөр, шийдэм 0 одтой, төмөр суудалтай, гурван  хөх мэнгэтэй, үл тохирохын барилдлагатай өдөр. Өдрийн сайн цаг нь луу, могой, бич, тахиа, гахай, бар болой. Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой. Морь, нохой, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бар, туулай жилтнээ сөрөг муу. Хүний сүлд нүд, алганд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой. Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг. Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, амраг садан болох, багш шавь барилдах, бэрийн үйл, нүүдэл хийх, өвчтөнд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд гарах, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, мал гаргахад муу.

ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин ирнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188