Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинээс Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтын талаар тодруулж байна.
Тэрбээр “Хүн гэдэг зүйл заалт дээр эрх баригчдад “хүн” гэдэгт сэтгүүлч орохгүй гэж тайлбарлаж байсан, тийм биш. 2002 оны Эрүүгийн хуульд “иргэн” гэж үг байсан юм. Энэ дээр иргэний харьяалалгүй хүн гэмт хэрэг хийсэн бол Эрүүгийн хууль үйлчлэх үү гэдэг маргаан гарсан. Ингээд илүү өргөн ойлголтой болгох зорилгоор хүн гэж бичсэн. Хүн гэдэг мэргэжил, харь улсын иргэн гэдгээр хязгаарлагдахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны нууц задалсан гэх энэ гэмт хэрэгтэй холбогдуулаад 2015 оны Эрүүгийн хуульд хоёр үндсэн агуулга байсан юм. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг мэдэх эрх бүхий этгээдүүд буюу мөрдөн байцаагч,прокурор, хэлмэрч, өмгөөлөгч задалсан бол гэдэг байдлаар задалж өгсөн байсан. Мөн нууц гэж юуг хэлэх вэ гэдэг дээр хязгаарлалтай байсан. Мөрдөн шалгах ажиллагаа гээд хавтаст хэрэгт орсон бүхнийг нууцлахгүй. Учир нь , иргэн өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх ёстой. Нууц гэдэгт нууцлагдсан гэрч, мөрдөн шалгах ажиллагааны тактик, гүйцэтгэх ажиллагаа, тагнах турших ажиллагаа нууц байх, мөн ноцтой гэмт хэргийг шалгаж байхад мөрдөн шалгах байгууллагат нууцлах зүйлс гарч болно зэрэг байсан. Одоо бол юу нууцлах гэдэг нь тодорхойгүй, бүхнийг нууцлах гээд байна. Хүн гэдэг ойлголтыг хэрэглэчихээр бүх хүнийг шийтгэж болох юм байна гэсэн дүр зураг харагдаж байна. Шүүх мэдээж хуулийг хэрэглэнэ. Сэтгүүлчийг хүн биш гэж хэн ч хэлэхгүй. Магадгүй мөрдөн шалгах үйл ажиллагаанд авлига өгсөн, танил талдаа үйлчилдэг, ашиг сонирхлын зөрчилтэй байж болно. Тодорхой гэмт хэргийг илрүүлэхгүй байх сонирхолтой бүлэг байж болно. Энэ тохиолд хүссэн хүсээгүй мөрдөн шалгах ажиллагааны нууцыг олон нийтэд задлах хэрэгцээ гарч магадгүй. Гэтэл энэ нь мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задалж байна. Хүн гэдэгт сэтгүүлч багтана гээд хэвлэлийн эрх чөлөөнд халдах аюултай. Мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байхдаа эрхээ баталгаатай хамгаалах боломжтой юу. Эрүү шүүлтэд өртөж байвал яах вэ. Эрүү шүүлтэд өртөж байгаагаа олон нийтэд дэлгэвэл мөн адил мөрдөн шалгах ажиллагааны нууц задалсан гэдэгт багтах уу гээд олон асуудал гарна. Энэ хуульд зөв зохистой ухаалга зохицуулалт хийе гэвэл хоёр зүйлийг зарлах ёстой. Нууц гэж тооцох мэдээ баримт болон үйлдлийн аль хэсгийг нь хамааруулах хүрээ хязгаарыг маш тодорхой заах ёстой. Мөн энэ төрлийн гэмт хэрэг хэнд үйлчлэх вэ, хэн задалсныг гэм хэрэг гэж үзэх вэ гэдгийг тодорхой зааж өгөх хэрэгтэй. Хэтэрхий өргөн байгаа зүйл шударга систем ажиллахад саад болно.
| Х.ТЭМҮҮЖИН: “Хүн гэдэгт сэтгүүлч багтана” гээд хэвлэлийн эрх чөлөөнд халдах эрсдэлтэй |
|
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |