Экологийн цагдаагийн албанаас химийн бодис ашигладаг байж болзошгүй зарим иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн шалгалтыг энэ оны 11 дүгээр сард зохион байгуулж, зохих зөвшөөрөлгүйгээр химийн бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явууллаа.
Мөрдөн шалгах ажиллагаагаар Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” үйлчилгээний төвд алт, мөнгөний дарханы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын болон гадаадын иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хор аюултай “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д бүртгэгдсэн давсны хүчил, хүхрийн хүчил, азотын хүчил зэрэг бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан үйлдэл нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлэн шийдвэрлэжээ.
Энэ талаарх эрх зүйн зохицуулалт:
Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйл Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах
1. Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
| Зөвшөөрөлгүйгээр химийн бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байсан үйлдлийг илрүүллээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |