• Өнөөдөр 2025-05-09

ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин ирнэ

2023-11-22,   414

Аргын тооллын: 2023 арваннэгдүгээр сарын 21, Мягмар гараг

Наран ургах шингэх: 08:06-17:09

Үс засуулбал: Үс бүү засуул өвчин өчүүхэн ирэх тул муу цээрлэвэл зохилтой.

Барилдлага: Түлэхийн барилдлагатай өдөр

-Билгийн тооллын шинийн 9, харагчин хонь өдөр, чөдөр-23 одтой, хий суудалтай, 6 цагаан мэнгэтэй, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:06-17:09.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин өчүүхэн ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, туулай, хонь, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хавирганд, гэрийн сүлд хананд орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бузарыг дарж, дайсагнах үйл, тээрэм босгох, андгай тавих, чуулах, элдэв сайн үйлийг эхлэн үүсгэх, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, үс засуулах, хурим хийх, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, даллага авах, буян номын үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх,  эд мал худалдан авах, замд гарах, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй.

ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин ирнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188