Энэ үеэр ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга, дэд хурандаа С.Тайван “Цахим сүлжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдаж, худал мэдээлэл тараасан гэмт хэргийн талаар мэдээлэл өгье. Энэ сарын 19-ний өдөр БНХАУ-ын тик ток апплейкшн дээр Цахим ертөнц нэртэй хаягаас deepfake буюу хуурамчаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн есдүгээр сарын 1-ний өдөр нийтэлсэн “Дэлхийн нийслэл хархорум” гэх теле хичээлийн дүрс бичлэгийг хятад хэлээр ярьж байгаа мэт өөрчилсөн. Энэ асуудлаар цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, уг бичлэгийг иргэн М, А нар нь цахим сүлжээнд тараасан. Үндэсний тусгаар тогтнол, эв нэгдлийг эвдрэлцүүлж, бусдыг нэр хүндэд халдах, илтэд худал тараасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учир энэ сарын 20-ны өдөр сэжигтнээр татан мэдүүлэг авч, Эрүүгийн хуулийн 31.5 заасны дагуу шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан” гэлээ.
| С.ТАЙВАН: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭР ТӨРД ХАЛДСАН ИРГЭН М, А НАРЫГ БАРИВЧИЛСАН |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ
2026-01-01 00:02:02
ИМАРТ - 10 ЖИЛ - МОНГОЛ ХҮН ТА 100 НАСЛАГ
2025-12-31 17:51:18
Хотын дарга Х.Нямбаатарыг дүгнэх цаг
2025-12-31 15:27:04
Б.Гантогтох, Андаа нар магистрын зэрэг хамгааллаа
2025-12-31 12:17:57
Ким Ён Гён , Ж.Энхсоёл нар “Шилдэг хос” шагнал хүртлээ
2025-12-31 07:05:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |