Энэ үеэр Тагнуулын ерөнхий газрын ахлах ажилтан В.Баасанхүү “Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр үндэсний эв нэгдлийг бусниулах, зэвсэгт үймээн дэгдээхэд чиглэсэн илт худал мэдээллийг удаа дараа нийтэлж байгаа. Үүнтэй холбоотойгоор энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор прокурорын зөвшөөрсөн хэмжээнд дараах мэдээллийг хүргэж байна. 2023 оны наймдугаар сарын 30-ны өдөр олон нийтийн сүлжээнд Чаагий Чагнаа гэх хаягаас “Монгол Улсын хилийн отритыг нүүлгэн шилжүүлж, улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-д өгөх гэж байна” гэх илт худал мэдээлэл нийтэлсэн. Мөн есдүгээр сарын 13-ны өдөр Энхбаяр Пжи гэх хаягаас “Казак иргэдийг хүмүүжүүлж, залхаан цээрлүүлэх зорилгоор томоохон ажиллагаа шийдвэрлэсэн байна. Бид та бүхэнд буу зэвсгээр туслах болно. Бүгдээрээ тэмцэж, төрийг эргэлүүлцгээе” гэх агуулга бүхий мэдээлэл оруулсан. Мөн Гилийн тамга хаягаас “Баян-Өлгий аймагт дайчилгааны хээрийн сургуулилт хийгдэж байна. Энэ нь тус аймгийн иргэдийг айлган сүрдүүлэх зорилготой” гэх агуулгатай илт худал мэдээлэл нийтэлсэн. Энэхүү мэдээллийг иргэн Б гэгч удаа дараа нийтэлсэн болохыг тагнуулын байгууллагаас тогтоож, Эрүүгийн хуулийн 13.14-р зүйлд заасан “худал мэдээлэл тараах”, 19.9 зүйлд заасан “үндэсний эв нэгдлийг бусниулах” зүйлээр мөрдөн байцаах ажиллагаа явуулж, прокурорт шилжүүлээд байна. Мөн иргэдэд анхааруулж хэлэхэд Эрүүгийн 13.14-р зүйлд заалтыг зөрчвөөс 50-1300 нэгжээр торгох эсвэл 240-720 цаг зорчих эрх хязгаарлах ял шийтгэлтэй. Мөн Эрүүгийн хуулийн 19.9 зүйлд заасан “үндэсний эв нэгдлийг бусниулах” зөрчсөн тохиолдолд 5-12 жил хорих ял онооно” гэлээ.
| В.БААСАНХҮҮ: ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЛИЙГ БУСНИУЛСАН ТОХИОЛДОЛД 5-12 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООНО |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |