Энэ долоо хоногт буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 20-27-ны өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Ялангуяа говийн болон зүүн аймгуудын нутгаар арваннэгдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд цаг агаар муу байх нь. Тухайлбал, маргааш ихэнх нутгаар, мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнө зүүн аймгуудад ахиу цас орно гэж цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтийн зарим суманд цас ахиу орж зарим газраар 9-12 см хүрч болзошгүй байна. Энэ үеэр хүйтний эрч чангарч шөнөдөө -18-20 хэм, уулархаг нутгуудаас гадна Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар шөнөдөө 28-30 хэмд хүрч хүйтэрнэ. Мөн салхины хурд зарим газраар 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын орчимд өдөртөө 20-24, шөнөдөө 30-32 хэм хүрч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Лхагва гарагаас бүх нутагт хүйтний эрч чангарна. Харин өнөөдөр Булган, Сэлэнгийн зарим хэсэгт, Завханы хойд сумдын нутгаар цас орно.
| Зүүн болон говийн аймгуудад шөнөдөө 28-30 хэм хүрч хүйтэрнэ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |