Монголын бурхан шашны тэргүүн хамбыг ширээнд нь залах ёслол XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн тавны өлзий билэгт өдөр буюу өнөөдөр тус хийдийн Батцагаан цогчэн дуганд боллоо. Лхаарамба Д.Жавзандорж хамбыг 29 дахь Хамба номун хан Д.Чойжамц нэр дэвшүүлсэн билээ. Д.Жавзандорж нь Сүхбаатар аймгийн Баруун-Уртад төрсөн. 1991 оноос нутгийн Эрдэнэмандал хийдэд шавилан лам болж, дараа нь Улаанбаатар хотод хөл тавин Зүүнхүрээ хийдэд суух болсон. 1998 оны эхээр Энэтхэгийн Гомон хийдийг зорьж, сонгодог буддизмд суралцаад, 2019 онд Монголд иржээ. Түүнийг төвдүүд “Монгол багш” хэмээн хүндэтгэдэг байна.
Энэтхэгийн Брайбүн хийдийн Гоман дацанд ном үзэж байхдаа 2018 онд лхаарамба цол хамгаалсан бөгөөд энэ нь бурхны шашны гүн ухааныг судалсан хүнд олгодог хоёрдугаар зэргийн цол, Буддын гүн ухааны таван ботийг 16 жилийн хөтөлбөртэйгээр дүүргэсний эцэст лхаарамбын шалгалт өгөх эрх авдаг. Эрхээ аваад зургаан жилийн турш шалгалт өгдөг байна. Д.Жавзандорж нь энэ шалгалтад дөрвөн жил тэргүүлж, хоёр жил дэд байрт шалгарч лхаарамба цол авчээ. МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан Д.Жавзандорж гэлэн сахилтай, эхнэр аваагүй. Ардын хувьсгалаас хойш төрсөн анхны лхаарамба цолтон аж.
| Гандантэгчэнлин хийдийн 30 дахь Тэргүүн хамба Д.Жавзандоржийг ширээнд нь заллаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |