• Өнөөдөр 2025-05-10

ЦЕГ: Албан хаагч мөрийтэй тоглоомчдоос мөнгө авсан байж болзошгүй хэргийг АТГ-т шилжүүлсэн

2023-11-16,   795

         Цагдаагийн алба хаагч Т, Б нар нь цахим мөрийнтэй тоглоомын газар ажиллуулдаг этгээдүүдээс хахууль авдаг байсан болзошгүй хэргийг илрүүлж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн билээ.
 
                Тодруулбал, хууль бус мөрийтэй тоглоомын гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор энэ оны эхний 11 сарын байдлаар цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 49 сайтын 3508 домэйн хаягийг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран Монгол улсаас хандах эрхийг хязгаарлуулж, нуугдмал хөрөнгө, хууль бус мөнгө байршуулсан байж болзошгүй 2254 харилцах дансыг холбогдох хууль, журмын хүрээнд хязгаарлуулан ажиллаж байна.
 
                Энэ талаар ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар "Ахмад албан хаагч мөрийтэй тоглоомчдоос шан харамж авсан байж болзошгүй гэсэн үйлдэл илэрсэн тул АТГ руу шилжүүлсэн" гэв.

ЦЕГ: Албан хаагч мөрийтэй тоглоомчдоос мөнгө авсан байж болзошгүй хэргийг АТГ-т шилжүүлсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188