• Өнөөдөр 2024-05-17

Он гарсаар 535 хүн аюулт үзэгдэл, ослын улмаас амиа алджээ

2023-11-16,   369

                             Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2023 оны эхний арван сарын байдлаар 3,601 болж, өмнөх оны мөн үеэс 54-өөр буюу 1.5% өсөж 535 хүн амиа алдсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, оны эхний арван сарын байдлаар,
 
Үер 107
Газар хөдлөлт 77
Объектын түймэр 2,476
Ой, хээрийн түймэр 100
Усны ослын 70 тохиолдолд бүртгэгджээ. 
 
        Эдгээр аюулт үзэгдэл, ослын улмаас 47.1 тэрбум төгрөгийн хохирол учирч, 0.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.
 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Он гарсаар 535 хүн аюулт үзэгдэл, ослын улмаас амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188