ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас Онцгой байдлын байгууллагад ажиллаж байсан үе, үеийн ахмадуудыг хүлээн авах арга хэмжээ болоод алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа. Арга хэмжээнд Онцгой байдлын байгууллагын тулгын гурван чулуу болох Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газарт ажиллаж байсан үе, үеийн ахмадуудын төлөөлөл 100 орчим хүн оролцсон юм.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын хууль, эрхзүйн орчин сүүлийн жилүүдэд сайжирч, тэр дундаа гамшгаас хамгаалах салбарын бие бүрэлдэхүүний чадавх, техник, тоног төхөөрөмж өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүний нэг жишээ нь Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги юм. Тус анги нь байгуулагдсан цагаасаа хойш 130 гаруй иргэний амь насыг авран хамгаалаад байна” гэлээ. Алба сурталчлах өдөрлөгийн үеэр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги болон Үндэсний аврах бригадын алба хаагчид шүхрийн буулт хийж, ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмжийг танилцуулсан юм
| Алба сурталчлах өдөрлөгт 100 орчим ахмад оролцлоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |