Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд авто замын доогуур нүхэн гарц байгуулахаар болсон. Үүний нэг болох Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалт 68 хувьтай үргэлжилж байна. Бүтээн байгуулалтыг “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК гүйцэтгэж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Арваннэгдүгээр сарын 8-нд болсон түгжрэлийн гол шалтгаануудын нэг нь дулааны цахилгаан станцууд өдрийн цагаар галт тэргээр 28 удаа нүүрс нэмж авсан явдал. Иймд энэ байршилд нүхэн гарц ашиглалтад орвол төв зам буюу Энхтайвны өргөн чөлөөнөөс баруун тийш 22-ын товчоо хүртэлх авто замын хөдөлгөөн галт тэрэгний хөдөлгөөний улмаас саатахааргүй болох юм.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн нэгжийн ерөнхий инженер Я.Өнөртүвшин:
-Судалгаанаас үзэхэд Таван шарын төмөр зам орчимд авто замын хөдөлгөөн өдөрт дунджаар 2 цаг 40 минут хязгаарлагдаж байна. Өөрөөр хэлбэл, төмөр зам болон авто зам нэг түвшинд огтлолцсонтой холбоотойгоор авто замын хөдөлгөөн саатаж байдаг. Тиймээс нүхэн гарц хийснээр замын хөдөлгөөний ачаалал буюу түгжрэл буурна. Нүхэн гарцын зорчих хэсэг дөрвөн эгнээтэй, 5 м өндөр учраас нийтийн тээвэр болон ачааны машин нэвтрэх бүрэн боломжтой. Мөн борооны болон гадаргын ус зайлуулах помпын насос хийнэ.
“Улаанбаатар хотын төмөр замын доогуур авто замын нүхэн гарц байгуулах төсөл”-ийн захирал Жан Хао:
-Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөний дагуу хавтангийн цутгалтыг хийж байна. Хүйтний эрч чангарах учраас удахгүй ажлыг зогсоож, ирэх оны гуравдугаар сарын сүүл, дөрвөн сарын эхээр үргэлжлүүлэн, хоёрлдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр
| Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалт 68 хувьтай үргэлжилж байна |
|
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |