• Өнөөдөр 2025-05-30

Ч.ЦОГТЖАРГАЛ: Цэргүүдэд бослогын команд өгөхөд байлдагч босохгүй байхаар нь очиж үзэхэд амиа алдсан байдалтай байсныг командлалын жижүүр мэдээлсэн

2023-11-13,   2186

         Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан талаар ЗХЖШ, ХЗЦК-аас мэдээлэл өглөө.

           Энэ үеэр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, баригадын генерал Ч.Цогтжаргал “Өнгөрсөн шөнө Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан нэг байлдагч амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Юуны өмнө байлдагчийн ар гэр, төрөл төрөгсөд, ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Одоогоор хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учир байгаа  мэдээллийнхээ хүрээнд товч мэдээлэл танилцуулъя. Бид болсон үйл явдалтай холбогдуулан дотоод хяналт шалгалт хийн ажилласан. Өглөө 6:30 минутын орчим командлалын жижүүр над руу “Байлдагч амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Цэргүүдэд бослогын команд өгөхөд тус байлдагч босохгүй байсан учир жижүүр бүгд очиж шалгахад амиа алдсан байдалтай байсан. Одоо бид дараагийн шатны арга хэмжээ буюу эмнэлэг, цагдаагийн газар дуудлага өгөөд байж байна” гэж мэдээлсэн. Би тухайн үед шуурхай бүлэг явуулсан. Талийгаач орой амрах дохио өгсний дараа бусад байлдагчийн хамт амардаг цагтаа амарсан байна. Цэргийн алба зохион байгуулалтын дагуу байлдагч нар амарч байгаа тохиолдолд заалны гэрлийг унтрааж, зөвхөн жижүүрийн хэсэгт гэрэл асаалттай байдаг. Зэвсэгт хүчин, ангийн удирдлагын зүгээс талийгаачийн ар гэртэй нь холбогдон, нөхцөл байдал, гашуудлыг хуваалцах ажил явагдаж байна. Цагдаагийн байгууллагаас үзлэг шалгалт хийж байгаа учир хэвлэл мэдээлэл болон ар гэрийнхнийг нь оруулах боломжгүй байна. Бид Шүүх шинжилгээний бүрэлдэхүүн байхад цогцсыг дараагийн ажиллагаанд явуулсан. Албаны зүгээс шалгалт хийхэд хөндлөнгийн зүйл ажиглагдаагүй. Одоо бол шалгалтын ажиллагаа явагдаж байна. Цагдаа болон Шүүх шинжилгээний байгууллага дүгнэлт гаргана шүү дээ” гэв.

Ч.ЦОГТЖАРГАЛ: Цэргүүдэд бослогын команд өгөхөд байлдагч босохгүй байхаар нь очиж үзэхэд амиа алдсан байдалтай байсныг командлалын жижүүр мэдээлсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-14 13:14:40
    Зочин: Ийм шнелийн гол мөрдөс генерал зүүхийн төлөө хошного долоож бгаа хогнуудыг хариуцлага тооц!! Хянан шалгагч гээд бгаа долоогч болдббатао гэж юм юу хийдэг новш у улсын үнэгүй хувцас өмссөн сүгнүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-14 09:19:11
    Зочин : Эмгэнэл илэрхийлье эх орноо хамгаалах үйлсэд үхэхгүй амь урсахгүй цус байдаггүй юм гэхдээ энхийн цагт хэцүүл бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-14 09:19:07
    Зочин : Эмгэнэл илэрхийлье эх орноо хамгаалах үйлсэд үхэхгүй амь урсахгүй цус байдаггүй юм гэхдээ энхийн цагт хэцүүл бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-14 06:46:58
    С.Чагнаадорж: Цэргийн байгууллагын удирдлагуудын хандлага.ярьж хэльж байгааг харахад арай биш байна.аа.Монголд удирдлагын сэтгэлгээ арга барилыг өөрчлөхгүй бол ийм байдал дахин давтагдсаар л байна. Энэ асуудлыг шүүх шинжилгээний байгууллага шийднэ ч гэх шиг.Та хэдэд хүн чанар гэдэг зүйл алга.Нөлөөлөөд байгаа орчин, хүчин зүйл байна даа бодож үзээчээ.Арьсаа хамгаалж л байвал болж байгаа мэт байгууллагын удирдлага.дунд шатны дарга нар тун хариуцлагагүй бна.Хэдэн удаа давтагдах юм бэ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188