БНХАУ-ын Жинжоу боомт хотын захиргаа болон Монгол Улсын Далайн захиргаа боомт ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээрт 2016 оны тавдугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурсан. Ингэснээр манай улсын Далайн захиргаа БНХАУ-ын Жинжоу боомт хотод төлөөлөгчийн газраа нээн ажиллуулахаар болж байсан түүхтэй.

Чуулган уулзалтын үеэр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал “Гурван улсын эдийн засгийн чухал ач холбогдолтой арга хэмжээг зохион байгуулж байгаад Элчин сайдын зүгээс талархаж байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050" баримт бичгийн хүрээнд БНХАУ-тай зам тээвэр худалдаа болон бусад салбарт хамтран ажиллах олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаад буй.
Тухайлбал, Хөгжлийн сан, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтыг ажлуудыг эхлүүлж, хүрээгээ тэлж, өргөжиж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй болов уу. Манай улс БНХАУ болон ОХУ-тай уул усаар холбогдсон өргөн харилцаатай мөнхийн хөрш орнууд билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалтаар хоёр улсын худалдааны салбарыг ойрын хугацаанд дээшлүүлэх зорилт дэвшүүлсэн.
Зам, тээврийн салбар бол түншүүдийг холбодог чухал салбар. Иймд Монгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын сэргэлтийг онцгойлон анхаарч байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд БНХАУ-ын хиллэж байгаа боомтуудын хүчин чадлыг сайжруулж, хилийн боомтуудыг хатуу хучилттай зам болон төмөр замаар холбоно. Энэ зорилгынхоо хүрээнд шинээр 2900 км хатуу хучилттай авто зам, 3400 орчим км төмөр зам тавьж, 11 боомтыг авто замаар, дөрвөн боомтыг төмөр замаар холбохоор ажиллаж байна.
ОХУ-тай 1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 74 жилийн хугацаанд төмөр замын ганцхан хилийн боомтоор холбогддог байсан бол одоо шинээр дөрвөн хилийн боомттой болсон амжиллтай байна. Хамтын ажиллагааны хүрээнд Элчин сайдын яамны зүгээс шаардлагатай бүх л дэмжлэгийг үзүүлнэ” гэсэн юм.
.jpg)
Гурван улсын чуулга уулзалтын дараа бид Жинжоу боомтоор зочилж, боомтын үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр бид “Монголын төмөр зам" ТӨХК-ийн төслийн хэлтсийн дарга Т.Сайнжаргалаас чуулга уулзалтын талаар тодруулахад,
Тэрбээр “Жинжоу боомт нь Монгол Улсын Зүүн босоо тэнхлэг буюу Бичигт-Чойбалсан-Хөөт гэх ОХУ, БНХАУ-тай улстай манай улсыг холбосон зүг болоод байна. Мөн бидний далайд гарах хамгийн ойрхон боомт юм. Энэ удаа бид БНХАУ-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар бид цаашдаа Европ болон Зүүн өмнөд азитай экспорт, импорт хийх, нөхцөл бүрдэх юм. Мөн Жинжоу боомттой хамтарч ажилласнаар бусад боомтуудын ачаалал буурч, эдийн засгийн эргэлт сайжирна.
Ингэхдээ бид төмөр зам, авто замаа хоёуланг нь ашиглаж, боомтод ирж цааш усан замаар хурдан тээвэрлэнэ. Үүнийгээ дагаад төмөр замын бүтээн байгуулалтууд эрчимтэй явагдана. Монгол Улс зүүн босоо тэнхлэгт 426 километр төмөр замын бүтээн байгуулалтыг 2024-2028 онд хийхээр төлөвлөж байгаа. Эдгээр ажлууд хийгдэж эхлэхэд гурван улс хооронд саадгүй бараа бүтээгдэхүүнээ солилцох давуу талтай” гэлээ.
-ГУРВАН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ШУУД НЭВТРҮҮЛГИЙН БАЗЗ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ-
Биднийг Жинжоу боомтоор зочлох үеэр гурван улсын бараа бүтээгдэхүүнийг цахимаар худалдаалах баззын нээлтийн үйл ажиллагаа болсон юм. Цахим худалдааны баззын ажилчид сошиал сүлжээнд шууд дамжуулалт хийх үеэр дэлхийн өнцөг булан бүрд байгаа хэрэглэгчид Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын бүтээгдэхүүнийг захиалах, тайлбарлуулах боломжтой. Ингэснээр дэлхийн хэмжээнд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ хурдтайгаар танилцуулах, борлуулах таатай нөхцөл бүрдэж байгаа юм.
(1).jpg)
| ДАЛАЙД ГАРАХ ШИНЭ ГАРЦ БУЮУ ЖИНЖОУ БООМТ |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |