• Өнөөдөр 2024-04-29

НОБГ: Иргэдийн 15 тэрбум 360 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

2023-11-13,   180

                 Цахилгааны угсралт, ашиглалтын буруугаас өнгөрсөн долоо хоногт 13, яндангийн цонолтоос 12, ил галаас үүдэн найман удаагийн гал түймрийн дуудлага мэдээллээр алба хаагчид шуурхай ажиллаж, 15 тэрбум 360 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
 
            -Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас автомашин цасанд суусан 12 дуудлагаар шуурхай ажиллаж, 69 иргэний аюулгүй байдлыг хангаж, 19 автомашиныг цаснаас татан гаргалаа.
 
      -Цаг уур, орчны шинжилгээний газраас арваннэгдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна гэж мэдээлж байна.
 
             Зам даваа хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болж, халтиргаа гулгаа үүсэж, төөрч, осгож эрүүл мэнд амь насаараа хохирч болзошгүй тул онцын шаардлагагүй бол орон нутгийн замд гарахгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

НОБГ: Иргэдийн 15 тэрбум 360 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188