• Өнөөдөр 2024-04-29

ЗУРХАЙ: Үс засуулбал эрлэг лугаа учирна

2023-11-13,   332

Аргын тооллын: 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны, даваа гараг
 
Наран ургах шингэх: 07:54-17:18
 
Үс засуулбал: Үс засуулбал эрлэг лугаа учрах тул муу 
 
Намрын адаг хар нохой сар. Билгийн тооллын 30, хөхөгчин гахай өдөр, эрхтний тэргүүн-15 одтой, хий суудалтай, таван шар мэнгэтэй, үхэхийн барилдлагатай өдөр.
 
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:54-17:18
 
-Өдрийн сайн цаг: Гахай, үхэр, луу, морь, хонь, нохой болой.
 
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
 
-Хонь, туулай, гахай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, харин могой жилтнээ сөрөг муу.
 
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
 
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийх, тээрэм босгох, андгай тавих, чуулах, бэрийн үйл, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, үс засуулах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, эхэлж ном сонсох, нүүдэл хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, өмнө зүгт явахад муу.

ЗУРХАЙ: Үс засуулбал эрлэг лугаа учирна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188