Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг “Дулааны III цахилгаан станц” ТӨХК, “Амгалангийн дулааны станц” ТӨХК-ийн өргөтгөлийн барилга угсралтын талбайд ажиллалаа. “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн өвлийн бэлтгэл хангах ажлууд хуваарийн дагуу хийгдэж, одоогоор 96 хувийн гүйцэтгэлтэй байна. Авлага, өглөг сүүлийн жилүүдтэй харьцуулахад буурсан гэдгийг хэлж байсан юм.
2023-2024 оны өвлийн оргил ачааллын үед нөөц тоноглолгүй ажиллах ба дулааны эрчим хүчний түгээлт суурилагдсан хүчин чадлаас давах, зарим үндсэн тоноглолууд хэт өндөр насжилттай болсон төдийгүй зайлшгүй шинэчлэх шаардлага үүссэн, ОХУ-Украйн улс хоорондын үл ойлголцлоос хамаарч тоног төхөөрөмжийн сэлбэг материалын хомсдол үүсэх болон үнэ нэмэгдсэн зэрэг тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулав.
Улаанбаатар хотын зүүн бүсийг дулааны эрчим хүчээр хангадаг Амгалангийн дулааны станцыг 116 МВт-ын хүчин чадалтай нэг зуухаар өргөтгөх ажил 76%-ийн гүйцэтгэлтэй байна. Төслийн барилга угсралтын ажлыг төлөвлөгөөний дагуу 2024 оны долоодугаар сард дуусгах байсан ч захиалагч талын хүсэлтээр хугацааг шахаж, ирэх 12 дугаар сард сүлжээнд залгахаар уртасгасан цагийн хуваарийн дагуу шахуу ажиллаж байгаа талаар гүйцэтгэгч БНХАУ-ын “Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн” ХХК-ийн удирдлагууд хэлж байлаа.
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай төслийг богино хугацаанд шахаж, дэвшилтэт технологи бүхий зуухын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж буй хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ. Мөн шаардлагатай дэмжлэгийг ч үзүүлэн ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Төсөл хэрэгжсэнээр байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай дэвшилтэт технологийн ус халаалтын нэг зуухаар өргөтгөж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Улиастай орчмын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангах юм
| Амгалангийн дулааны станцын өргөтгөлийг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулна |
|
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |