Азийн хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх захирал Диокно Сикат, гүйцэтгэх захирал Шигео Шимизү, EARD-ийн ерөнхий захирал М.Тереза Хо, EARD-ийн зөвлөх Келли Бирд, санхүүжилтийн түншлэлийн ахлах мэргэжилтэн Үшио Ташибу, Рина Риччи Лопез-Толентино, Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулин, хот байгуулалтын ахлах мэргэжилтэн ноён Раушан Маматкулов болон Сангийн яамны төлөөлөл Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгдүгээр үе шатны Баянхошуу дэд төвд ажиллалаа.
Төслийн нэгдүгээр шатны хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг өнгөрсөн онд бүрэн гүйцэтгэж дууссан. Харин одоогоор дараагийн үе шат болох Толгойт, Дамбадаржаа дэд төвүүдийн бүтээн байгуулалт өрнөж байна.
Үүнтэй холбоотойгоор Азийн хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд төслийн хэрэгжилт, үр дүнтэй танилцлаа.
Зөвлөлийн гишүүд дэд төвд барьсан 240 хүүхдийн цэцэрлэг болон Бизнес инкубатор сургалтын төвөөр зочилж төслийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалтын ажлууд түүний үр дүн, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлуудтай танилцуулж дэд төвд бизнес эрхлэгч иргэдтэй уулзав.
Энэ үеэр иргэд төсөлд хамрагдан бичил бизнесийн туслалцаа авч тоног төхөөрөмжөөр хангагдан бизнесээ өргөжүүлэн хөгжүүлж байгаа талаараа хуваалцлаа.
| Азийн хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Баянхошуу дэд төвд ажиллалаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |