Монгол, ОХУ, БНХАУ-ын орон нутгийн эдийн засгийн худалдааны чуулга уулзалт БНХАУ-ын Жинжоу хотод болж байна. Эргэлт.мн мэдээллийн сайтын тусгай сурвалжлагч Б.Хонгорзул тус эдийн засгийн чуулга уулзалтыг газар дээрээс нь сурвалжлан хүргэж байгаа юм.
Гурван улсын орон нутгийн эдийн засгийн худалдааны чуулга уулзалтын үеэр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал үг хэллээ.
Тэрбээр “Гурван улсын эдийн засгийн чухал ач холбогдолтой арга хэмжээг зохион байгуулж байгаад Элчин сайдын зүгээс талархаж байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050" баримт бичгийн хүрээнд БНХАУ-тай зам тээвэр худалдаа болон бусад салбарт хамтран ажиллах олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаад буй.
Тухайлбал, Хөгжлийн сан, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтыг ажлуудыг эхлүүлж, хүрээгээ тэлж, өргөжиж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй болов уу. Манай улс БНХАУ болон ОХУ-тай уул усаар холбогдсон өргөн харилцаатай мөнхийн хөрш орнууд билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалтаар хоёр улсын худалдааны салбарыг ойрын хугацаанд дээшлүүлэх зорилт дэвшүүлсэн.
Зам, тээврийн салбар бол түншүүдийг холбодог чухал салбар. Иймд Монгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын сэргэлтийг онцгойлон анхаарч байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд БНХАУ-ын хиллэж байгаа боомтуудын хүчин чадлыг сайжруулж, хилийн боомтуудыг хатуу хучилттай зам болон төмөр замаар холбоно. Энэ зорилгынхоо хүрээнд шинээр 2900 км хатуу хучилттай авто зам, 3400 орчим км төмөр зам тавьж, 11 боомтыг авто замаар, дөрвөн боомтыг төмөр замаар холбохоор ажиллаж байна.
ОХУ-тай 1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 74 жилийн хугацаанд төмөр замын ганцхан хилийн боомтоор холбогддог байсан бол одоо шинээр дөрвөн хилийн боомттой болсон амжиллтай байна. Хамтын ажиллагааны хүрээнд Элчин сайдын яамны зүгээс шаардлагатай бүх л дэмжлэгийг үзүүлнэ” хэмээн мэдэгдлээ.
| Т.БАДРАЛ: БНХАУ-тай хиллэж байгаа боомтуудын хүчин чадлыг сайжруулж, хатуу хучилттай зам болон төмөр замаар холбоно |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |