Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Мөнхбаяр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Жаргалсайхан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Баттулга, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Пунцагбалжир, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Энхтүвшин, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Бүрэнбадрах нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Эрүүгийн 2102003050249 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2023 оны аравдугаар сарын 31,арваннэгдүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаарх хүсэлт гаргасныг хүлээн авч, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 2023 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 8:30 цагт зарлаж шийдвэрлэлээ.
Тус шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Б.Жаргалсайхан, Б.Баттулга, Б.Пунцагбалжир нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хэргийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Т.Мөнхбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 27.000.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Б.Жаргалсайханд нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, 27.000.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Б.Баттулгад нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 10.000.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Б.Пунцагбалжирт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч П.Энхтүвшин, Т.Бүрэнбадрах нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 4.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Т.Мөнхбаяр нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцжээ |
|