Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2023 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр хуралдлаа.
Ажлын хэсгийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн зэрэг байгууллагуудаас монгол хэл, бичгийн чиглэлээр хийгдсэн суурь судалгаа, мэдээлэл, холбогдох үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй зорилтот арга хэмжээнүүдийг танилцуулж, харилцан санал солилцов. Тухайлбал, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, энэ хүрээнд төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөхөөр хуульчилсантай холбогдуулан бэлтгэл ажлын явц, боловсон хүчний хангамж, суурь хэрэглээний түвшин зэрэг холбогдох ажлын хүрээнд мэдээлэл танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн, БСШУСБХ-ны дарга, ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг, дээрх агуулгын хүрээнд хийгдсэн суурь судалгаа мэдээллийг нэгтгэн боловсруулж, салбар хоорондын уялдааг сайжруулж, бүтээлч хамтын ажиллагааг нэмэгдүүлснээр бодит үр дүнд хүрэх учиртайг тэмдэглэв. Түүнчлэн үндэсний хэл, бичгийн хэрэглээ, ач холбогдлыг тодотгосон нийгэм, соёлын нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх нь чухал гэдэгт ажлын хэсгийн гишүүд санал нэгдлээ.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулгаас гадна заах арга зүйн шинэчлэл, бүтээлч хэлбэрүүдийг судалж, хэлэлцэхийг санал болголоо. Ажлын хэсгийн дараагийн ээлжит хурлаар үндэсний хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд хэрэгжүүлэх зорилтот шийдэл, нэгдсэн санаачилгыг боловсруулж, хүрэх үр дүнгийн төлөвлөгөөг хэлэлцэхээр тогтсон юм. Өнөөдрийн хуралд УИХ-ын гишүүн, БСШУСБХ-ны дарга Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн П.Анужин, Ц.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа нар болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцов
| БСШУСБХ: Ажлын хэсэг хуралдлаа |
|
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |