• Өнөөдөр 2025-05-07

Хоёр ачааны машин эвдэрч, галт тэрэг 28 удаа явснаас түгжрэл үүсжээ

2023-11-09,   1858

     Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 15:00 цагаас эхлэн Улаанбаатар хотын гудамж замд хөдөлгөөний ачаалал үүсэж тээврийн хэрэгслийн эрчим удааширсан шалтгаан нөхцөлийг тогтоожээ.
  • СХД-ийн нутаг тав дугаар баазын уулзвараар нийт 28 удаа галт тэрэг явж өнгөрсөн. Мөн тухайн гармыг цас орсны улмаас хааж цасыг цэвэрлэсэн аж.
  • Эрчим хүчний гудамжинд ачааны автомашин шалтгаан тодорхойгүй эвдэрч зогссон.
  • Цас орсны улмаас авто зам дээр халтиргаа гулгаа үүсэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим удааширсан.
  • ХУД-ын ХААИС-ийн зүүн талд ачааны автомашин шалтгаан нь тодорхойгүй эвдэрч зогссон зэрэг шалтгаануудаас үүдэлтэй авто замын түгжрэл саатал бий болсон байна.
  • Гудамж замын хөдөлгөөн зохицуулалтад нийт 142 цэгт 284 алба хаагч, 68 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд соёлтой, хүлээцтэй хандаж Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна

Хоёр ачааны машин эвдэрч, галт тэрэг 28 удаа явснаас түгжрэл үүсжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-09 23:24:55
    жаргалмаа: хужаа нар хорлох гэж явахгүй зам түгжиж байгаа шд. түгжрэл үүсгээд явахгүй байгаа машинуудыг торгодог шоронд хорих хууль хэрэгтэй. тэгж байж дээрдэнэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-09 12:28:45
    Zochim: Iimkhen asuudliig shiidej chadakhgyi khotoor n' nam zogsooj bgaa darga, said nar ajlaa chaddag khynd n' ugnu yy dee. 4 mashin evdervel byyr yu bolokh n' taashgyi um bna l daa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-09 10:06:20
    Зочин: kk
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188