УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өглөө цахим сүлжээнд ороод яллагдагчаар татсан талаарх мэдээг харчихаад адилхан нэртэй хүн юм байх гэж бодсон. Гэхдээ сүүлдээ миний зураг гарч ирсэн. Миний хамгийн эмзэглэж байгаа нь гарчиг дээрээ “Одонтуяаг яллагдагчаар татлаа” гэсэн байсан. Энэ бол нийгэмд буруу ойлголт өгөн, хүмүүс тэр бүр мэдээ рүү нь орж үзэхгүй. Тэр сайт надаас албан ёсоор уучлалт гуйх ёстой. АТГ нь албан ёсоор яллагдагчаар татаж, мэдээлэл өгөөгүй байхад тэр сайт бичиж болохгүй. Буруу мэдээлэл тавьсан байна гэж хэлтэл эрхлэгч нь “Сүртэй юм, дотор нь өөр юм бичсэн байгаа” гэж хэлсэн. Сэтгүүлчид мэдээлэл тавьж болно. Гол нь гарчиг нь буруу ойлголт өгч байна. Би 2016-2020 онд Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд ААН-үүдийг дэмжихийг хичээсэн. “Тэнүүн-Огоо” ХХК олон ажилтантай. Тэр утгаар нь онцгой байдлын сургалтыг хоёр удаа хийсэн. Тэрнээс хойш компанийн захиралтай нь тааралдаагүй. Надтай Баянгол дүүргийн бүх хүнийг хамаатуулах юм уу. Би шагнал олгохын тулд хөөцөлдөж байгаагүй. Сайтаа уншууртай байлгахын тулд ийм ёс зүйгүй байж болохгүй” гэв.
| С.ОДОНТУЯА: "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захиралтай би ямар ч холбоогүй. Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус компанийн ажилчдыг хоёр удаа сургалтад хамруулж байсан |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |