Сүүлийн өдрүүдэд их хэмжээний цас орсны улмаас хүйтний эрч чангарч, тээвэрчид болон малчид төөрөх, зам, даваа хаагдах хүндрэлүүд үүсэж байгаа билээ. Нөхцөл байдалтай холбогдуулан орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэхээр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга болон Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 014, 119, 120, 326 дугаар ангийн 20 гаруй цэргийн алба хаагч туулах чадвар сайтай 9 нэгж техниктэйгээр гурван аймгийн таван суманд арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.
Тухайлбал, Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Өндөрширээт болон Өвөрхангай аймгийн Хархорин, Булган аймгийн Дашинчилэн суманд цэргийн алба хаагчид цасанд боогдсон орон нутгийн замыг нээж тээвэрчдэд дэмжлэг үзүүлэх, өвөлжилт хүндэрсэн сумдын малчдыг нүүлгэн шилжүүлэх, өвс, тэжээл хүргэх ажлыг 24 цагаар тасралтгүй гүйцэтгэж байна. Цэргийн алба хаагчид одоогоор дээрх сумдын 250 км орон нутгийн замыг цэвэрлэж, төөрсөн болон цасанд боогдсон 40 гаруй иргэний амь насыг аварч, 22 нэгж техникийг татан гаргаж, 20 гаруй малчин өрхийг нүүлгэн шилжүүлээд байгаа мэдээллийг ирүүллээ.
Алба хаагчид энэ цаг үед ч гэсэн өвөлжилт хүндэрч, цасанд боогдсон тээвэрчид болон малчдад дэмжлэг үзүүлэх, зам, даваа, гүвээг нээх ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байна
| Зэвсэгт хүчний алба хаагчид өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |