Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өчигдөр НҮБ-ын Суурин төлөөлөгч Матильда Димовскаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны баримт бичиг” болон Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, Шинэ дагуул хотуудын бүтээн байгуулалт, Гэр хорооллын хэсэгчилсэн инженерийн дэд бүтцийн асуудлуудаар талууд санал солилцов.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтцийн хангамжийг орчин үеийн ногоон, байгальд ээлтэй технологиор шийдэж, хөгжүүлэх бодлого барьж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах нь хамгийн оновчтой хувилбар болохыг онцлов. Мөн дээрх чиглэлүүдийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх талаар саналаа хэллээ.
НҮБ-ын зүгээс агаарын бохирдол, төвлөрлийг сааруулах, гэр хорооллын дахин төлөвлөх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн, дээрх чиглэлүүд нь тус байгууллагын бодлого, үйл ажиллагааны томоохон гол зорилтууд гэдгийг хатагтай Матильда Димовска илэрхийллээ.
| Барилга, хот байгуулалтын сайд НҮБ-ын Суурин төлөөлөгч Матильда Димовскаг хүлээн авч уулзлаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |