-Танд энэ өдрийн мэнд хүргэе.“Шилдэг тоглогч” кинонд тоглосон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу.Дүрийн саналын хэрхэн хүлээж авсан бэ. Дүрийнхээ талаар яривал?
-Сайн байна уу, кинонд тоглох санал ирэхэд их сонирхолтой санагдсан. Дүр маань миний зан чанараас хол зөрөөгүй ээ. Энэ кинонд үргэлж инээдэг, гэгээлэг эмээгийн хайртай хүүгийн дүрд ажилласан.
-Мэргэжлийн жүжигчин биш шүү дээ. Кинонд тоглож үзэх ямар байсан бэ?
-Бүгд бодож байснаас өөр байлаа. Өмнө нь олон ангит киноны эхний ангийнх нь зургийг авч дуусчихаад дараагийнх нь ангийг авдаг гэж боддог байсан. Гэтэл огт өөр юм байна лээ. Кинонд тоглоод олон сонирхолтой зүйлсийг мэддэг боллоо.

-Волейболын багийн тамирчны дүр шүү дээ. Спортдоо хэр сайн бэ. Тамирчны дүрд ажиллах ямар байв?
-Волейболын спортын талаар огт мэдэхгүй. Доороос авах, үсрэх гээд бүх техникийг нь мэдэхгүй байсан. Гэтэл бүүр тамирчны дүр шүү дээ. Тиймээс сарын өмнөөс хичээнгүйлэн сурч эхэлсэн. Одоо ч гэсэн суралцсаар л байна. Багийн ажиллагаа, ухаан, биеийн хүч шаардсан энэ спортод өдөр ирэх тусам дуртай болж байна. Сайн хийж чаддаг зүйл минь биш учраас тамирчны дүрд ажилдах жаахан хэцүү байлаа.
-Загвар өмсөгч модель шүү дээ. Энэ чиглэлээр хэр удаан ажиллаж байна. Яагаад загварын салбар ажиллах болсон бэ. Юу нөлөөлөв?
-Загвар өмсдөг болоод дөрвөн жил болж байна. Миний хийж чадах л ажил юм шиг л санагдсан л даа. “Monad Model Management” агентлагт харьяалагдаад жил гаруй болсон байна.
-Загвар өмсөгчөөр ажиллаад өөрт нь ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
-Олон зүйл өөрчлөгдсөн. Камерын өмнө мэдрэмжээ гаргаж чаддаг болсон. Гэрэл зураг, тайзан дээр алхаж байхдаа илэрхийлэхийг хүссэн төрх, мэдрэмжээ илэрхийлж, хүнд харуулж сурсан. Бие авч явах байдал гээд бүх зүйл сайнаар өөрчлөгдсөн.

-Анхны тайз, сурталчилгааны зураг авалт мартагддаггүй байхдаа. Тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?
-Би 2020 онд анх зураг авалтад орж байсан. Бүтээлчээр ажиллах хандах ёстой зураг авалт байсан юм. Төв цэнгэлдэх хүрээлэнд 2021 онд хамгийн анхны загварын шоундаа оролцож алхаж байна. Алхахаасаа өмнө догдолно, сандарна. Аль аль нь сонирхолтой, сэтгэлд сайхан дурсамж үлдээсэн.
-Олон нийтийн газар өөрийнхөө гэрэл зураг байгааг харах ямар байдаг вэ. Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авдаг бол?
-Манай гэрийнхэн анхнаасаа хамгийн их дэмжсэн. Санаандгүй миний гэрэл зураг тааралдвал гэрийнхэн зураг дараад “Хүүтэйгээ таарлаа” гээд явуулдаг. Тэр үед энэ зургаас илүү сайн зураг даруулах боломжтой байжээ гэж бодогддог.
-Загвар өмсөгчийн ажлын амархан гэж хардаг хүмүүс байдаг шүү дээ. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Хүнд хийгээгүй зүйл нь амархан санагддаг шүү дээ. Зүгээр тайзан дээр алхаагүй, зураг даруулаагүй. Өмссөн загвараа илэрхийлэх хэрэгтэй. Тайзан дээр алхаж байхдаа өөрийгөө хамгийн сайнаараа харуулах ёстой. Миний хувьд загвар өмсөгч их сэргэлэн байж хүнтэй чөлөөтэй ярилцаад ойлголцдог байх ёстой юм шиг санагддаг. Гэхлээ хамгийн чухал нь хөдөлмөр.

-Загварын салбарын сонгохоосоо өмнө өөрийгөө олох гэж олон зүйл туршиж байсан гэсэн. Энэ талаараа яривал?
-Шатар, зураг, мэтгэлцээний клуб гээд олон зүйл туршиж, сонирхож хийж үзсэн. Гэхдээ бүгдийг маш дуртайгаар хийдэг байлаа. Энэ дундаас хамгийн сонирхолтой, хийх дуртай байсан нь загвар өмсөгч байсан.
-Ямар үед өөртөө хамгийн итгэлтэй байдаг вэ?
-Өөрийнхөө хийж чаддаг зүйлийг хийж байхдаа л хамгийн итгэлтэй байдаг. Тайзан дээр алхаж, зураг авхуул байхдаа л хамгийн итгэлтэй.
-Зөвхөн загвар өмсөгчөөрөө ажилладаг уу?
-Зөвхөн загвар өмсөгчөөр ажиллаж, амьдрах жаахан хэцүү. Тиймээс “Ad+” маркетингийн компанид төслийн менежерээр ажилладаг.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө, мөрөөдөл юу вэ?
-2024 онд Европын орон руу загвар өмсөгчөөр ажиллаж, сурахаар явах гэж байгаа. Миний хамгийн ойрын зорилго л доо. Мөн волейболын спортоор илүү их хичээллэж, тамирчин болохыг хүсэх болсон.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа
-Баярлалаа.
| Ч.АРИУНБАЯСГАЛАН: ЗАГВАРЫН ТАЙЗАН ДЭЭР АЛХАЖ БАЙХДАА ӨӨРТӨӨ ХАМГИЙН ИТГЭЛТЭЙ БАЙДАГ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |