Хан Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан уулын чиглэлд жилдээ 1000 орчим иргэн явган болон уулын аяллаар зорчдог. Явган аялал, алхалт хийхэд нэн тохиромжтой, уулчдын босго хэмээн нэрлэгдэж, жилээс жилд тус чиглэлд зорчих иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
Иймд тухайн чиглэлд аялах, зорчих иргэдийн хэрэгцээ шаардлага нэгэнт үүссэн тул тухайн орчмын экосистемийг хамгаалах, батлагдсан зам, чиглэл, тэмдэг тэмдэглэгээ зайлшгүй шаардлагатай болсон.
Иргэд ууланд төөрч будилах, тодорхой чиглэл, тэмдэглэгээгүй замаар зорчин гэмтэж, бэртэх нөхцөл үүсэхээс сэргийлж БОАЖ-ын Сайдын 2023 оны зургадугаар сарын 02-ны өдрийн А/183 дугаар тушаалаар Асралт хайрхан уул орчмын аялал жуулчлалын зам, чиглэлийг батлуулж, батлагдсан зам, чиглэлийн дагуу олон улсад түгээмэл хэрэглэгддэг аяллын замын тэмдэг, тэмдэглэгээ хийлээ. Мөн замын дунд түр амрах цэг хоёр, отоглох цэг нэгийг байгуулах ажлыг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Мазаалай аялагчдын клубтэй хамтран хийж гүйцэтгэв.
| Асралт хайрхан уул орчмын аялал жуулчлалын зам, чиглэлийн дагуу тэмдэглэгээ хийж, отоглох цэг байгууллаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |