Улсын хэмжээнд оюутан залууст эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэн, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриатай оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг 11 дэх жилдээ зохион байгуулж байна.
Их, дээд сургуулийн оюутнуудын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийн талаар 2023 онд хийгдсэн судалгаагаар тэдэнд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол, мэдлэг хангалтгүй байгаа нь сургуулийн удирдлага, багш, эмч, оюутнуудын идэвх санаачилга, харилцаа хандлагаас гадна сургалтын агуулгад уг асуудал тусгагдаагүй нь ихээхэн нөлөөлсөн байна.
Оюутнууд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаар мэдээ, мэдээллийг найз нөхөд болон цахим хуудас зэрэг баталгаагүй эх сурвалжаас авч, батлагдаж туршигдаагүй эмчилгээ хийх, эм, тариа хэрэглэх эрсдэлтэй алхам хийх явдал гарсаар байгаа юм.
2022 оны статистик үзүүлэлтээс улсын хэмжээнд нийт үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийн 4.8 хувь нь 20-иос доош, 64 хувь нь 20-34 насны эмэгтэйчүүд байна. Бэлгийн замаар дамжих халдварын 10,916 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 15-24 насныхны дунд тэмбүү 2211 (34 хувь), заг хүйтэн 2082 (40 хувь), трихомониаз 1509 (33 хувь), ХДХВ/ДОХ 8 (32 хувь), хламид 68 (44 хувь), херпес 43 (7 хувь), нянгийн гаралтай үтрээний үрэвсэл 1933 (27 хувь), мөөгөнцөр 876 (23 хувь), бэлгийн үү 208 (55 хувь) тохиолдол тус тус байна.
Энэ оны эрт илрүүлгийн үзлэгт 1,125,744 хүн хамрагдсанаас 18-30 насныхны хамрагдалт 16.6 хувьтай байна. Мөн 2023-2024 оны хичээлийн жилд суралцаж байгаа оюутан, залуусын эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн хамрагдалт 8,7 хувь байгаа нь хангалтгүй байгаа юм.
Энэхүү аяны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс аравдугаар сард 21 аймгийн эрүүл мэндийн газар, ӨСЭМТ-ийн нийгмийн эрүүл мэндийн 120 гаруй мэргэжилтнүүдийг чадавхжуулж, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга зүйн дэмжлэг үзүүлэх цахим сургалт зохион байгуулсан.
Мөн МУБИС-ийн 1, 2, 4-р дотуур байр, Оюутны өргөө цогцолбор-1, 2-р байр, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн салбарын сургуулийн хичээлийн байр болон Барилгын политехникийн коллежийн дотуур байруудад нийт найман удаагийн сургалтыг 750 гаруй оюутанд танхимаар зохион байгууллаа.
Сургалтаар эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний ач холбогдол, гэр бүл төлөвлөлт, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, эрүүл зөв хооллолт, бүх төрлийн тамхины хор уршиг, осол гэмтлийн үед яаралтай авах арга хэмжээ, жендерийн хэвшмэл ойлголт зэрэг сэдвээр онол, дадлага хослуулан цогц мэдлэг олгосон. Түүнчлэн уг аяны үеэр “Бэлгэвч” компанит ажлыг хэрэгжүүлж, оюутнуудад бэлгэвчний ач холбогдол, зөв хэрэглээг таниулахаас гадна 1200 ширхэг бэлгэвчийг чийгшүүлэгчийн хамтаар үнэгүй тараалаа.
Цаашид оюутнуудын Эрүүл мэндийн даатгалын төлөлтийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулах, их дээд сургуулиудын дотуур байрны оюутан сурагчдын эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сургалт сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг орон даяар энэ оны арванхоёрдугаар сарын нэгэн хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
| НЭМҮТ: Оюутан залууст эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явууллаа |
|
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |