Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсээс 2023 оны аравдугаар сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1147 этгээдийн ХАСУМ-ийг хүлээн авснаас 1005 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлэв. Эдгээрээс зөрчилгүй 925, буцаасан 22, анхааруулсан 58 байна. Одоогоор ажиллагаанд 142 этгээдийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Тамгын газрын удирдах албан тушаалтан А, Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан “”, Төв аймгийн Баянцогт сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтан “Д”, Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан Г, Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан Ц, Говь-Алтай аймгийн “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан Ц, Нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн удирдах албан тушаалтан Г нарыг албан тушаалд томилсны дараа хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн үйлдэлд Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулах, цаашид хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаарх зөвлөмжийг хүргүүлэн ажиллалаа.
Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалтыг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
| АТГ: Хууль зөрчиж томилогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар хандав |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |